Үндэслэл
УННМ-ийн зарчмууд ... 

Голын сав газрын түвшин дэх усны нөөцийн менежмент, тогтвортой хэрэглээ бүхий УННМ-ийн зарчмууд нь Төв Азийн бүс нутагт нэн ач холбогдолтой болно. Монгол Улсын Засгийн Газар Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн үзэл баримтлалыг Усны тухай хууль (2004), “Ус” Үндэсний Хөтөлбөрүүд (2010) - эд тусган батлаж, эдгээр баримт бичгүүдэд Монгол орны усны нөөцийг хамгаалах, ашиглах тухай аргачилсан зааврыг багтаасан байдаг.


Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл ... 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй дулаарал, өөрөөр хэлбэл агаарын температурын дундаж өсөлт нь Төв Азийн бүс нутагт дэлхийн дундажаас өндөр байна. Энэхүү агаарын температурын өсөлт нь ууршилтыг нэмэгдүүлэн, цаашлаад хөдөө аж ахуйн салбарт ус хэрэглээг нэмэгдүүлэх шалтгаан болох юм. Монгол оронд 2003 онд хийгдсэн гадаргын усны тооллогын ажлын үр дүнгээс харахад байгалийн усны нөөц (нуур, гол, горхи, булаг, шанд, рашаан, гүний худаг) нилээдгүй хэмжээгээр багассан, цаашид ч багассаар байх хандлага ажиглагдсан байна. Хур тунадасны хэмжээ, түүний цаг хугацаан дахь өөрчлөлт, байгалийн усны нөөцийн ашиглалт нь усны нөөц, горим, чанарын цаашдын төлөвийг тодорхойлоход чухал нөлөөтэй.


Уул уурхайн үйл ажиллагаа болон хөдөлгөөнт эх үүсвэрийн гаралтай бохирдолын усны нөөцөд нөлөөлж буй нөлөөлөл...

Уул уурхайн салбар (голчлон нүүрс, алт, зэс, молибден, газрын ховор элементүүд) бол Монгол орны эдийн засгийн тулгуур салбар мөн. Гэвч уул уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөллийг үүсгэж, тухайлбал тухайн сав газрын усны нөөц, горимын өөрчлөлтийг их хэмжээний газар нутагт бий болгож, цаашлаад орон нутгийн оршин суугчид, хөдөөгийн малчдын уух ундны ус, малын усалгааны усны чанарыг доройтуулж болно.


Хот суурин газар, хүн амын суурьшил ... 

Хот суурин газар, хүн амын төвлөрөл нь хүн амын ундны усны хангамж, бохир ус цэвэрлэгээний шийдэл, эрүүл ахуйн нөхцлийг хангах зэрэг олон бэрхшээлийг дагуулдаг. Угтаа энэ бүх асуудал нь усан хангамж болон бохир ус цэвэрлэгээний дэд бүтцийн сул дорой нөхцлөөс шууд үүдэлтэй бөгөөд бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хэтийн хөгжилд тушаа болсоор байна. Бохирдолттой, чанар муутай усыг унд, ахуйдаа хэрэглэх нь хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх учир хот суурин газрын усны менежментийг нэн тэргүүнд авч үзэх ёстой.


Дархан хотын Төв цэвэрлэх байгууламж


Дархан хотын Төв цэвэрлэх байгууламжийн хяналтын өрөө