IWRM MoMo wrap-up and relay conference
Хуралд бүртгүүлэх
Удиртгал

ХБНГУ-ын Боловсрол, Судалганы Яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол-Германы хамтарсан “Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс нутаг Монгол (УННМ-MoMo)” эрдэм шинжилгээ, судалгааны төсөл нь 2006 оноос хэрэгжиж байгаа бөгөөд Төв Азийн хэмжээнд усны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, тус бүс нутгийн усны нөөцийг хамгаалах нэгдсэн-тогтвортой менежментийг боловсруулах чиглэлүүдэд хэрэгжиж, олон талт судалгаа, сорилт туршилтын үр дүнг гаргаад байгаа билээ.

“УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар МоМо төслийн 12 жилийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг танилцуулахаас гадна олж авсан мэдлэг, туршлагаа цаашдын УННМ-ийн чиглэлд хэрхэн ашиглах талаар хэлэлцэх юм. Эдгээр хэлэлцэх асуудлууд бүгд НҮБ-аас гаргасан “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн дор дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан байх юм. Уг хурлын бас нэг зорилго бол төслөөс гарсан үр дүн, инноваци, ноу-хауг Монгол улс цаашлаад Төв Азийн орнуудын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн хамтын ажиллагааг эхлүүлэхэд зорьж байгаа болно.

Иймд усны салбарт хамаарах усны мэргэжилтнүүд, бодлого гаргагчид, эрдэмтэн судлаачид, судлаач оюутнууд та бүхнийг УННМ МоМо төслийн үр дүн, ололт амжилтын талаар хамтран дүгнэх, эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн мэдээ баримт, үр дүн, бүтээгдэхүүнээ танилцуулах, Монгол орны болоод Төв Азийн хэмжээнд УННМ-ийн ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх энэхүү олон улсын хуралд урьж байна. Түүнчлэн хурлыг санхүүжүүлэгч байгууллага болох ХБНГУ-ын Холбооны Боловсрол, Судалгааны Яамны төлөөлөгчид уригдан оролцох болно.








| Хуралд бүртгүүлэх | "Хурлын урилга No2" татаж авах (PDF) |
MoMoAction