IWRM MoMo wrap-up and relay conference
Хуралд бүртгүүлэх
Хурлыг санхүүжүүлэгч болон дэмжигч байгууллагууд

Энэхүү Олон улсын бага хурлыг МоМо төслийн баг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай (ШУА-ийн харъяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэн) . хамтран зохион байгуулж байгаа болно. Хурлын санхүүжүүлэгч байгууллага нь ХБНГУ-ын Холбооны Боловсрол, Судалгааны яам (BMBF) юм. Тус Яам нь МоМо төслийг “Тогтвортой хөгжлийн төлөөх эрдэм шинжилгээ, судалгаа” хөтөлбөрийн (FONA) хүрээнд Герман улсын Боловсрол, Шинжлэх Ухаан, Эрдэм шинжилгээ судалгааны олон улсын хамтын ажиллагааны стратеги бодлогыг хэрэгжүүлэх зорилтын дор сүүлийн 12 жил санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний тогтвортой хангамж, нүүдэл шилжилт, хүнсний болон усны аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлууд аливаа улс гүрнүүдийн хилээр хязгаарлагдахгүй. Аль ч улс орон эдгээр асуудлуудыг дангаараа шийдвэрлэх боломжгүй юм. Шийдлийг зөвхөн боловсрол, шинжлэх ухаан, судалгаанд тулгуурлан, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гаргаж чадна. Тийм ч учраас Монгол-Герман улсуудын хооронд боловсрол, шинжлэх ухааны олон улсын хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд оюуны хөрөнгийг бий болгох, шинжлэх ухаан, бизнесийн талбарт тэдний байр суурийг хадгалах нь чухал юм. Дээр дурдсан хамтын ажиллагааны жишээ болж МоМо төсөл хэрэгжсэн бөгөөд цаашид ч энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэх үүднээс дараа дараагийн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа юм. Уг хуралд ХБНГУ-ын Холбооны Боловсрол, Судалгааны яам (BMBF)-ны өндөр албан тушаалтан эрхмүүд зочилох ба хоёр орон усны салбарт цаашид хэрхэн хамтарч ажиллаж болох арга замын талаар хэлэлцэх юм.

Төгсгөлд нь МоМо төслийн багийн хамт олноос Холбооны Боловсрол, Судалгааны Яаманд талархаж байгаагаа илэрхийлэе.

| Хуралд бүртгүүлэх | "Хурлын урилга No2" татаж авах (PDF) |
logos