IWRM MoMo wrap-up and relay conference
Хуралд бүртгүүлэх
Бага хурлын сэдэв

“УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд усны салбарт ажиллаж буй эксперт, удирдлага захиргааны ажилтан, бодлого гаргагч, инженер техникч, эрдэмтэн судлаач, оюутан зэрэг усны салбарт хамаарах хүн бүрийг оролцохыг урьж байна. Хурал зохион байгуулагчдын зүгээс 2 үндсэн чиглэл, хэлэлцүүлгийн асуултуудыг дэвшүүлж байгаа юм:

1) Төв Ази, Монгол орны усны менежмент, эрдэм шинжилгээ, судалгааны өнөөгийн тулгамдсан асуудлууд юу байна вэ? Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд МоМо төслийн судлаачид болоод бусад эрдэмтэн судлаачдын оруулсан хувь нэмэр юу байв? Сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд юу байна вэ? Мэдлэгийн цоорхой хаана байна вэ?

2) Байгаль орчин, хүн амын усны аюулгүй байдлыг хангахад цаашид тулгарах сорилт бэрхшээлүүд юу байна вэ? Усны тогтвортой хэрэглээг хэрхэн бий болгох вэ? НҮБ-ийн 2030 Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Үндэсний хууль эрхзүйн хүрээнд УННМ-ийг цаашид хэрхэн бэхжүүлж ажиллах вэ? Усны эрдэм шинжилгээ, судалгаа, менежмент, боловсон хүчний чадавхийг цаашид хөгжүүлэхэд ямар хэрэгцээ, шаардлагууд байна вэ? гэсэн асуултуудад хариулт олохыг зорьж байгаа юм.

MoMo.Wordcloud

“MoMo-гоос дэвшүүлж буй сэдвүүдийн түлхүүр үгс”. Эдгээр түлхүүр үгсийг МоМо төслийн сүүлийн 5 жилийн туршид хэвлэн нийтлүүлсэн бүтээлүүдийн гарчигаас түүвэрлэсэн болно.

Хурлаар устай холбогдсон бүх л асуудлаар хэлэлцэх учир хэлэлцүүлэх аман болон ханын илтгэлийн сэдвээ бидэнд ирүүлэхийг та бүхнээс хүсэж байна. Хурлын дэд хуралдаанууд, тэдгээрийн сэдэв, хөтөлбөрүүдийг та бүхний ирүүлэх, санал болгох сэдвүүд дээр тулгуурлан тодорхойлох ба хурлын үндсэн үйл ажиллагаа нь (1) одоогийн олж авсан мэдлэг туршлагаа солилцох, (2) цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн 2 үндсэн чиглэлд хурлын цагийг тэнцвэртэйгээр хуваарилж хурлыг зохион байгуулах болно.

Хурал зохион байгуулагчдын зүгээс ирээдүйн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийх, санал бодлоо солилцох боломжийг олгох зорилгоор “тусгай цаг”, “уулзалтын өрөөнүүд”- ээр хангах юм. Түүнчлэн өөрсдийн мэдлэг, туршлага, цаашдын зорилго, зорилтоо хуваалцах, танилцуулахыг та бүхнээс хүсч байна.

| Хуралд бүртгүүлэх | "Хурлын урилга No2" татаж авах (PDF) |
logos