IWRM MoMo wrap-up and relay conference
Union Jack Mongolian flag
Хуралд бүртгүүлэх
Хурал зохион байгуулагдах газар

Олон улсын бага хурлыг Горхи-Тэрэлжийн БЦГ-т байрлах “Red Rock” цогцолборт зохион байгуулна. Улаанбаатар хотоос хурал зохион байгуулагдах газар хүртэл автобусаар үйлчилнэ. Хуралд оролцогчид хурал зохион байгуулагдах газар болох “Red Rock” цогцолбороос гадна уг газартай ойролцоо 8 км-ийн зайд орших “World Terelj” цогцолборт байрлах шаардлага гарах бөгөөд дангаараа нэг өрөөнд болон хэд хэдэн хүнтэй нэг өрөөнд байрлах боломжоор хангаж байгаа юм. Уг хоёр газрын хооронд төлбөргүй автобус үйлчилнэ.

MoMo IWRM Wrap-up and relay conference

Зочид буудлын үнэ

МоМо төслийн зүгээс хурлын хугацаанд “Red Rock Resort” амралт жуучлалын цогцолбор газарт “үнэ төлбөргүй” байрлах нөхцлөөр хангах ба гэвч та хуралд оролцогч 2-3 хүний хамтаар байрлах нөхцлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болох юм. Хэрэв энэ нөхцлийг зөвшөөрөхгүй, тусдаа өрөөнд байрлах хүсэлтэй бол зочид буудлын төлбөрөө хувиасаа төлнө. Үнийн хувьд “Red Rock” цогцолборт нэг өрөө хоногийн 250,000 төгрөг, “World Terelj” цогцолбор 200,000 төгрөг байна.

Бусад үйл ажиллагаа

“Red Rock” амралт, аялал жуулчлалын цогцолбор газар нь Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт байрлах ба байгалийн үзэсгэлэн бүрдсэн, хад асга бүхий уулын тогтоцуудаар хүрээлэгдсэн байдаг.
Хуралд оролцогчид хурал зохион байгуулагдах газрын ойр орших Туул голын экосистемтэй танилцах боломжтойгоос гадна Цонжинболдог, Мэлхий хад, Аръяабалын хийдэд зочилж, ууланд алхах, морь унах, байгалийн зураг авах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.



Хурал болох газарт хэрхэн очих вэ?

Хурал болох газар автобусаар үйлчлэх хүртэл бөгөөд Улаанбаатар хотоос ойролцоогоор 70 минут явна.

RedRock.loction

-----------------------------------------------------------------------------------------------------------------

“Red Rock” амралт, аялал жуулчлалын цогцолбор газрын талаар нэмэлт мэдэлэл авах, холбогдох шаардлага гарвал:
Цахим хуудас: www.redrock.mn
Имейл: info@redrockresort.mn
Утас: (976) 77000111


“World Terelj Resort” амралт, аялал жуулчлалын цогцолбор газрын талаар нэмэлт мэдэлэл авах, холбогдох шаардлага гарвал:
Цахим хуудас: www.resortworldterelj.com
Имейл: info@resortworldterelj.com
Утас: (976) 7777 7775
-----------------------------------------------------------------------------------------------------------------

| Хуралд бүртгүүлэх | "Хурлын урилга No2" татаж авах (PDF) |
logos