“Усны нөөцийн нэгдсэн менежмент МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх” - сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал2018 оны 5-р сарын 29-нээс 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хурлын материалууд:
|Хурлын материалууд |
|Зургийн цомгийн линк (800-аас дээш, том форматыг Google Drive-аас) |
|Хуралд оролцогсодын нэрс (PDF) |
|Хурлын хөтөлбөр татаж авах (PDF) |
|МоМо төслийн танилцуулга татаж авах. Англи хэл дээр (PDF) [24 MB] |
|МоМо төслийн танилцуулга татаж авах. Монгол хэл дээр (PDF) [24 MB]|
|УННМ МоМо бодлогын хураангуй татаж авах (англи/монгол хэлээр.) (PDF) |
|Хараа Ерөө голын сав газрын атласыг татаж авах (англи/монгол хэлээр.) (PDF) [205MB!] |
Мэндчилгээ
Эрхэм хүндэт таныг,
“УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх”
сэдвийн дор 2018 оны 5-р сарын 29-нээс 30-ны өдрүүдэд
Горхи-Тэрэлжийн БЦГ-т байрлах “Red Rock” амралт, аялал
жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулагдах Ол
он улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.
УННМ МоМо төсөл нь эрдэм шинжилгээ, судалгаа, техник технологи, инновацийг нэвтрүүлсэн, боловсон хүчний чадавхийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн 12 жилийн үйл ажиллагаагаа дүгнэх, тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно уу хэмээн урьж байна. Хуралд оролцогч та бүхнээс МоМо төслийн Монгол, Герман талын болоод Олон улсын хамтрагч нарын хамтын ажиллагааны хүрээнд бий болсон МоМо төслийн үр дүнг хуваалцах төдийгүй Төв Азийн усны менежментийн тухай концепци, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл, оролцогч талуудын ирээдүйн хамтын ажиллагаа болон бусад сэдвүүдийн талаар санал бодлоо солилцохыг хүсэж байгаа юм.
Бид уг хуралд усны салбарын бүхий л чиглэлд эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж буй эрдэмтэн судлаачид, судлаач оюутнууд болон усны менежментийн салбарын менежерүүд, мэргэжилтнүүд, усны техник технологийн мэргэжилтнүүд гээд бүх талын оролцогчдыг хамруулахыг зорин ажиллаж байна. Хурлын бүртгэл 2018 оны 4-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх болно. Та хуралд оролцохдоо “Шинжлэх ухаанд суурилсан Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн концепци”-ийн чиглэлд аман болон ханын илтгэл хэлэлцүүлэх, үзэсгэлэнд бүтээлээ танилцуулах, хэлэлцүүлгүүдэд санал бодлоо хуваалцах байдлаар оролцох боломжтой юм.
Энэ удаагийн хурлын товч танилцуулгаар хурлын ерөнхий агуулга, цар хүрээ, зохион байгуулалтын талаарх шаардлагатай мэдээллийг хүргүүлж байгаа бөгөөд хуралтай холбоотой асуудлаар асууж, лавлах зүйл гарвал хурал зохион байгуулах багийнхантай холбогдно уу. Эцэст нь тэмдэглэхэд хурал зохион байгуулагдах “Red Rock” цогцолбор газарт баяртайгаар урьж байгаагаа дахин илэрхийлэе.
МоМо төслийн хамт олныг төлөөлж таныг хүндэтгэсэн,
МоМо төслийн удирдагч
Проф. Др. Диетрих Борхардт
| "Хурлын урилга No1" татаж авах |
| "Хурлын урилга No2" татаж авах (PDF файл) |
|“Хураангуйн загварын удирдамж” татах |