УННМ МоМо төсөл
Урилга No2: “УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2018 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүд

ХБНГУ-ын Боловсрол, Судалганы Яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол-Германы хамтарсан “Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс нутаг Монгол (УННМ-MoMo)” төслийн 3 дугаар үе шат нь олон улсын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа, техник технологи, инновацийг нэвтрүүлсэн, боловсон хүчний чадавхийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн 12 жилийн төгсгөлд буюу 2018 онд дуусгавар болж байгаа юм. Иймээс төслийн хамт олон “УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдэвт Олон улсын хурал Улаанбаатар хотноо 2018 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Хурлын зохион байгуулалтын ажлыг хөнгөвчлөх үүднээс та хуралд бүртгүүлэх, хуралд ямар байдлаар оролцох оролцоогоо аль болох эрт шийдвэрлэхийг зохион байгуулагчдын зүгээс хүсч байгаа болно. Хурлын бүртгэлээ 2018 оны 4-р сарын 30-ний өдрийг хүртэл хийнэ үү. Хуралд оролцож болох эсэх эцсийн шийдвэрийг хурал зохион байгуулагчдын зүгээс өгөх болно гэдгийг анхаарна уу. Хуралд ойролцоогоор 200 орчим оролцогчдыг хамруулах боломжтой байгаа юм. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурлын цахим хуудаснаас авна уу...

|"Хурлын урилга No2" татаж авах (PDF) |

Хуралд бүртгүүлэх
logos
Тавтай морилно уу ...

УННМ МоМо (Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс нутаг Монгол) төслийн цахим хуудсанд тавтай морилно уу. Та энэхүү цахим хуудаснаас төслийн зорилго, зорилт болон төслийн тухай бусад мэдээлэл, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, төслийн төслийн албан хаагчид, судлаачдын тухай мэдээллийг авах боломжтой.


УННМ МоМо төсөл ...

МоМо төсөл нь Германы Боловсрол, Судалгааны яамны (БСЯам) санхүүжилттэйгээр “Тогтвортой хөгжлийн төлөөх эрдэм шинжилгээ, судалгаа” хөтөлбөрийн (FONA) хүрээнд Германы БСЯамны хэрэгжүүлэгч агентлаг “Юлихийн Төслийн Менежмент”-ээр дэмжигдэж, хэрэгжиж байгаа болно. Уг төсөл нь 2006 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2018 оныг хүртэл үргэлжих юм. Төслийн үндсэн зорилго бол усны хомсдолтой, харилцан адилгүй ус хэрэглээтэй бүс нутгийг төлөөлүүлэн Монгол орныг загвар бүс нутаг болгон сонгон авч Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийг (УННМ) стратегийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд оршино. Төслийг Монгол орны зүүн хойд хэсэгт байрших Хараа голын сав газарт хэрэгжүүлж байгаа болно.


Төслийн III үе шат (2015-2018) ...

МоМо төслийн 3 дугаар үе шат нь төслийн 1,2 дугаар үе шатны үр дүнд үндэслэгдсэн ба төслийн 3 дугаар үе шат шинжлэх ухаан, технологийн төслийн шинэ мэдлэгийг дамжуулах, боловсон хүчний чадавхийг хөгжүүлэхэд чиглүүлэн, хэрэгжүүлэхэд оршино.


Салбарын болон салбар дундын үйл ажиллагааны чиглэл ...

Үүнийг төслийн бүтэцтэй холбож ойлгоно. Үүнд: Төслийн 3 дугаар үе шат нь гурван сэдэвчилсэн модульд ажлаа төвлөрүүлэх ба Хараа голын сав газрын УННМ-ийн төлөвлөгөө (Сэдэвчилсэн модуль 1), байгаль орчны иж бүрэн мониторингийн сүлжээ (Сэдэвчилсэн модуль 2), болон боломжит усны технологийг түгээн дэлгэрүүлэх (Сэдэвчилсэн модуль 3). Үүний зэрэгцээ хүний нөөц чадавхийг хөгжүүлэх хавсарга модуль (Багц Хавсарга модуль 1) байна. Энэхүү төсөл нь Монгол улсын шинжлэх ухаан, захиргаа удирдлага, бизнесийн салбарын хамтрагчид болон олон нийттэй ойр хамтран ажиллах төсөл юм.


Баримтат кино ...

УННМ МоМо төслийн үр дүнд тулгуурлан хэд хэдэн баримтат киног туурвисан бөгөөд дараах линкээр дамжуулан эдгээр кинонуудыг үзэх боломжтой. | Хэвлэл, нийтлэл & Баримтат кино |


| MoMo By the River |