Дэлхийн цэнгэг усны нөөц ...
Дэлхийн цэнгэг усны нөөц нь хүн амын эрчимтэй өсөлт, эдийн засгийн үйл ажиллагаа, усны нөөцийг хэрэглэгчдийн дундах өрсөлдөөн зэрэг өсөн нэмэгдэж буй нөлөөллийн дор оршин байна. Усны нөөцийг ашиглаж байгаа хувь хэмжээг дэлхийн хүн амны өсөлттэй харьцуулахад даруй 2 дахин их, түүнчлэн дэлхийн хүн амын 1/3 нь усны хомсдлын дундажаас дээд түвшинд хүрсэн улс орнуудад амьдарч байна. Усны нөөцийн хомсдлын асуудал нь өөрөө усны бохирдлын асуудлыг байнга дагуулдаг. Усны чанар муудах, доройтох нь ашиглах боломжтой усны нөөцийг хэрэглэж чадахгүй байх, хүний эрүүл мэнд болон усан орчны экосистемд сөргөөр нөлөөлөх зэрэг нөхцөл байдлыг үүсгэдэг.
Дээрх асуудлууд ...
Дээр хөндсөн усны нөөц, усны чанартай холбоотой асуудлууд нь усны менежментийн сул хөгжлийг зайлшгүй эрчимжүүлэх нөхцлийг үүсгэж байна. Өнгөрсөн хугацаанд усны нөөцийн менежментийг салбараар нь хөгжүүлэх чиг хандлагыг баримталж ирсэн бөгөөд одоо ч энэ хандлага түгээмэл хэвээр байна. Энэ нь өөрөө аливаа нөөцийн хуваарилсан, зохицуулалтгүй менежментийг хөгжүүлэхэд хүргэдэг. Өнөөгийн байгаль цаг уурын ялгаатай орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд нь ган гачиг, үер усны эрчимжлийг авч үзсэн, сайжруулж хөгжүүлсэн усны нөөцийн менежмент хэрэгцээтэй байгааг тодорхойлно. Иймд энэ бүх асуудлууд үр нөлөөгүй засаглал, хязгаарлагдмал нөөцийн төлөөх өсөн нэмэгдэж буй өрсөлдөөн хоёроос голлон шалтгаалж байна.
Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент (УННМ) ...
УННМ гэдэг бол “Экосистемийн тогтвортой байлдыг алдагдуулахгүйн зэрэгцээ нийгмийн хангамж болон эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд ус болон газар, тэдгээртэй холбоотой нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулах үйл явц” юм (Даян Дэлхийн Усны Түншлэл 2000). УННМ-ийн үндсэн шинж чанарт дараах хэмжүүрүүдийг хамааруулдаг: i) сав газрыг бүхэлд нь хамарсан асуудал, ii) ус нийгэм, эдийн засгийн бараа, үйлчилгээ болох нь, iii) усны нөөцийн тэнцвэртэй хуваарилалт, iv) усны нөөцийн нэгдсэн менежмент ба байгаль орчны менежмент, v) шинжлэх ухаанд суурилсан системийн арга зам, vi) төв/орон нутгийн захиргаа, удирдлагын хамтын ажиллагаа, vii) өртөг хэт өндөр биш, хамгийн боломжит технологи, viii) урьдчилан мэдээллэх загварчлал, бодлогын дэмжлэг, ix) оролцогч талуудын оролцоо, x) хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжүүлэх механизм.

УННМ-ийн үзэл баримтлал ба уг үзэл баримтлалын МоМо төсөл дэх хэрэгжилт