Үндсэн зорилго ...
МоМо төслийн үндсэн зорилго нь Хараа голын сав газарт УННМ-ийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, Хараа голын сав газрыг Монгол оронд, цаашлаад Төв Азийн хэмжээнд загвар, харьцуулан судлах бүс нутаг болгоход оршино. Загвар бүс нутгийн онцлогт эрс тэс уур амьсгал, газар ашиглалтын төрөл бүрийн хэлбэрүүд, түүхий эдийн өсөн нэмэгдэж буй олборлолт зэрэг гол хүчин зүйлсийг багтаана.
Төслийн 3 дугаар шат нь төслийн 1, 2 дугаар шатны үр дүнд тулгуурлагдсан, төслийн үзэл баримтлал, технологийн шийдлийг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх зорилготой. Төслийн 3 дугаар шатны зорилтууд бол:
Хараа голын сав газарт УННМ-ийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх ...
Хараа голын сав газрыг УННМ-ийн үзэл баримтлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх загвар бүс нутаг болгон сонгосон юм. Үүний тулд Хараа голын сав газрын дэд бүс нутгуудын онцлог нөхцлүүдийг харгалзан үзэж, олон талт хамтын ажиллагааг хадгалан зохион байгуулахад оршино:
Үр дүнг ашиглах, түгээн дэлгэрүүлэх ...
Төслийн загвар бүс нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь УННМ-ийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлоход зөвхөн чиглэгдэх бус усны мониторингийн системийг нэвтрүүлэхэд мөн оршино. Монгол оронд дасан зохицсон технологийн шийдлүүдийг нилээдгүй тоогоор туршиж, нэвтрүүлсэн бөгөөд эдгээр туршсан загвар, бага оврын технологийн шийдлүүдийг бусад бүс нутгуудад нутагшуулах, түгээн дэлгэрүүлэхэд төслийн 3 дугаар шатны зорилго оршино (2015-2018).
Нөөц чадавхийн хөгжил буюу боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээ нь УННМ-ийг хэрэгжүүлэхэд орон нутгийн анхдагч нөхцлийг сайжруулахад чиглэгднэ. Тиймээс нөөц чадавхийн хөгжлийн зорилтот бүлгийг зөвхөн шийдвэр гаргагчид буюу улс төрчид бус, эрдэм шинжилгээний ажилтан, техникч, олон нийтээс бүрэлдүүлэхээр зорьсон болно. Энэ зарчмаар оролцогдын хэлбэрийг аль болох хамгийн өргөн, хүлээн зөвшөөрөгдсөн байхаар зорин ажиллаж байна.
Энэ бүх туршлагыг Монгол орны бусад бүс нутгууд, Төв Азийн улс орнуудад нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх учир төслийн бүх үйл ажиллагааг нягт анхааралтай явуулахыг зорьж байгаа болно.

- орон нутгийн хүн амын амьдралын нөхцлийг сайжруулах;
- ундны усны найдвартай эх үүсвэр, хангамж, бохир ус цэвэрлэгээний тогтвортой ажиллагааг хангах;
- усан орчны экосистемийн тогтвортой байдлыг хадгалах, усны нөөцийг хамгаалах
Хараа голын сав газарт УННМ-ийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх ...
Хараа голын сав газрыг УННМ-ийн үзэл баримтлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх загвар бүс нутаг болгон сонгосон юм. Үүний тулд Хараа голын сав газрын дэд бүс нутгуудын онцлог нөхцлүүдийг харгалзан үзэж, олон талт хамтын ажиллагааг хадгалан зохион байгуулахад оршино:
- Дархан хот бол том хотуудын (100,000 орчим оршин суугчтай) нэг болохын хувьд дэд бүтцийн хувьд ялгаатай дүүргүүд, усан хангамжийн өөр өөр бүтэцтэй. Түүнчлэн Дархан хот нь хүн амын харьцангуй өндөр нягтшилтай, үйлвэржилтийн бүс нутаг болох учир бүс нутагт ус ашиглалт болон хаягдал усны хэмжээ өсөн нэмэгдэх асуудал тулгардаг.
- Хараа голын сав газрын хөдөөгийн бүс нутгийн онцлог бол жижиг хот, тосгод, тархан нүүдэллэх болон суурин болон нүүдэллэх амьдралын хэв маягыг хослуулсан суурьшил зэрэг ялгаатай суурьшилын бүсүүдтэй гэдгээр тодорхойлогдно. Нүүдлийн аж ахуй эрхлэгч малчдын хувьд усан хангамжийн орчин үеийн дэд бүтцэд холбогдоогүй, хаана оршин сууж байгаагаас шалтгаалан ялгаатай усны нөөцийн эх үүсвэрийг ашиглана.