Хавсарга модуль
Нөөц чадавхийн хөгжил

Нөөц чадавхийн хөгжлийн хөтөлбөр нь УННМ-ийг хэрэгжүүлэхд гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч МоМо төслийн үйл ажиллагаа усны нөөцийн тогтвортой менежментийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогчдын (үндэсний болон орон нутгийн хэмжээнд) чадавхийг хөгжүүлэх, дэмжихэд чиглэгдэж байна. Энэхүү модулийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно:

  • Улаанбаатар, Дархан хотуудын Их дээд сургуулиудад УННМ-ийн талаарх лекц, семинар, туршилт, практикийн ажлуудыг зохион байгуулах;
  • Хүрээлэн буй орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Герман улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай танилцах аялал;
  • Бохир ус цэвэрлэгээний төвлөрсөн болон төвлөрсөн бус технологи, түүний үйл ажиллагаа, менежментэд чиглэсэн техникийн болон практик сургалт;
  • Сав газрын менежментийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх.



ЕБД сургуулийн сурагчид усны дүн шинжилгээ хийх, цэвэрлэгээний арга зарчимтай танилцах сургалтын хөтөлбөрт оролцож байгаа нь