Ажлын хэсэг 1
Төв Ази (Монгол улс, Хараа голын сав газар)-ийн усны нөөц дэх даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцын нөлөөлөл

Ажлын хэсгийн эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний туслах ажилтнууд
Kасселийн Их Сургуулийн харъяа Хүрээлэн буй орчны системийн судалгааны төв: L.Menzel, J.Pries (Төслийн удирдагч), Т.aus der Beek, C.Schweitzer, F.Wimmer (докторантур оюутнууд), T.Tomros (ЭШТуА), М.Чимэд-Очир (оюутан)


Ажлын хэсгийн зорилго
Загвар бүс нутаг (Хараа голын сав газар)-аар төлөөлүүлэн Монгол орон, Төв Азийн хувьд даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц усны нөөцөд нөлөөлж буй боломжит хүчин зүйлсийг үнэлэн тогтоосон. Үүнд: хүн ам, эдийн засгийн өсөлт, газрын гадарга, ус хэрэглээ (өөр өөр салбар дахь усны хэрэглээ) болон гидрологи (горим, хамгийн их урсацын давтамж)-д ажиглагдаж буй өөрчлөлтийн бодит нөлөөллийг нарийвчлан авч үзсэн. Уг эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэхэд Монгол-Германы эрдэмтэн судлаачдын нягт хамтын ажиллагаа маш чухал юм. Тиймээс тус ажлын хэсгийн бас нэг зорилго бол эрдэмтэн судлаачдын туршлагыг солилцох, уг үйл ажиллагааг эрчимжүүлэх, боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих юм.


Ажлын хэсгийн одоогийн үйл ажиллагаа болон зарим үр дүн:
Монгол орны усны нөөцийг үнэлэхийн тулд дэлхийн усны загвар болох WaterGAP-ыг ашиглан том масштабд буюу 50х50 км нарийвчлалтай байхаар тогтоосон. Урсац, эвапотранспираци, ус хэрэглээ, усны стрессийн сар бүрийн өгөгдөл мэдээгээр сар сараар зурагласан бөгөөд 1997-2000 онуудыг хамарсан. Эдгээр үр дүнг төслийн бүх хамтрагчид ашиглах боломжтой. Түүнчлэн WaterGAP загварыг ашиглан Монгол орны цэвдэгийн тархалтын анхны үнэлгээг хийсэн явдал болно. Уг үнэлгээгээр нь Монгол орны мөнхцэвдэг болон улирлын цэвдэгийн тархалтыг харуулах бөгөөд одоогийн ашиглагдаж буй цэвдэгийн зураглалын үр дүнтэй нийцэж байна. Эдгээр судалгаа нь цэвдэг болон цэвдэгийн гэсэлтийг гидрологийн нөхцөл, уур амьсгалын өөрчлөлттэй холбон үзэх цаашдын судалгааны үндэс суурь болж өгсөн. WaterGAP загварыг ашиглан 2100 он хүртэлх IPCC –ийн уур амьсгалын сценарио (A1B ба В1)-гоор тооцоолол явуулахад үзэхэд Монгол улсын нутаг дэвсгэр дэх цэвдэгийн тархац 54-69%-иар буурна гэсэн үр дүн гарчээ.

Хараа голын сав газарт урсацын HBV загварыг нэвтрүүллээ. Сав газарт урсацын HBV загварыг зүгшрүүлэн, Хараа голын, нэн ялангуяа дэд сав газруудын усны эргэлт, усны балансыг сав газрын уур амьсгал, газар ашиглалтын нөхцөлтэй уялдуулан судлахад ашигласан. Загварыг зүгшрүүлэн, ашигласанаар хоногийн урсацыг тооцоолсон бөгөөд түүнчлэн урсацыг бүрэлдүүлэгч параметрүүд болох нөхөн сэргэгдэх газрын доорх ус, бодит эвапотранспираци, цасан бүрхүүл, цасны усны эквивалент, мөн хөрсний чийгшлийн үр дүнг мөн адил тооцоолсон (Зураг1). Эдгээр үр дүнг төслийн бусад ажлын хэсгүүд авч ашиглах боломжтой юм.


Хараа голын сав газарт урсацын HBV-D загварыг зүгшрүүлсэн үр дүн. 1998 оны хувьд дараахи үр дүн гарсан (дээрээс доош): Хоногийн бодит эвапотранспираци, хоногийн цасны усны эквивалент, сав газрын цасан бүрхүүл (хувиар), хоногийн хөрсний чийг (хувиар), Дархан харуулын орчим дахь урсацын хэмжилтийн болон ажиглалтын харьцуулалт

Нарийвчлалыг хамгийн өндөр, гидрологийн процессын хамгийн бодит үр дүнг харуулдаг гидрологийн загвар бол ТRAIN юм. Уг загварыг Хараа голын сав газарт зүгшрүүлэх анхдагч нөхцөл бол сав газрын 1х1 км-ийн талбайн ус цаг уурын мэдээ юм. Энэ нь Кригинг (Kriging) болон Зайн Урвуу Үнэлгээ (Inverse Distance Weighting(IDW)) гэх мэт батлагдсан геостатистикийн аргад суурилсан интерполяцийг хөгжүүлэх шаарлагатай болдог. Одоогийн байдлаар 1986-2006 оны температур, хур тунадас, харьцангуй чийгшил, салхины хурд болон цацрагийн хоногийн интерполяцийг хөгжүүлэх боломжтой байна. Хараа голын сав газрыг бүхэлд нь хамруулан TRAIN загварыг зүгшрүүлсэн үр дүнгээс үзэхэд сав газрын эрс тэс байдлыг тодорхой харуулж байна (Зураг 2).


2006 оны бодит эвапотранспирацийг TRAIN загвараар тооцоолсон үр дүн. Жилийн эвапотранспирацийг хоногийн өгөгдөлөөр тооцож Хараа голын сав газарт 1х1 км-ийн нарийвчлалтайгаар харуулав.

Цаг уурын боломжит цаг хугацааны прогнозыг бүхий л боломжит нөхцөлүүдээр тодорхойлохыг оролдлоо. Жишээлбэл: Хараа голын сав газарт зуны агаарын температур нэмэгдэж, уг өсөлтөөс эвапотранспирацийн өсөлт шууд хамаарч байгаа үр дүн ажиглагдлаа. Эдгээр өсөлт ньмөн л хөрсний чийгийн түвшин буурах, урсац багасахад хүргэж байна. Энэхүү судалгааны ажлууд нь уур амьсгалын сценариог тодорхойлох ажлын эхний үе шатууд болох бөгөөд ирэх саруудад хийгдэж дуусах юм.


Монголын талтай хамтарсан ажиллагаа
2008 оны 5-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан МоМо төслийн үйл явцыг танилцуулах хурлын үеэр Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Хүрээлэн (доктор Г. Даваа, доктор Д. Оюунбаатар) болон Байгаль орчны мэдээллийн төв (доктор С. Энхтүвшин)-тэй хийсэн хамтын ажиллагааг онцолж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон. Түүнчлэн Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF) –гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал, доктор Б. Чимэд-Очиртой санал солилцон, хамтын ажиллагааны боломжуудын тухай хэлэлцлээ.